Sunday, June 26, 2011

Юу байна даа ?

Сайн байцгаана уу? Тэнгэрлэг Монголын хийморьлог залуусаа!!! Та бүхэнтэй Монголын Parkour - ын Zid бүлгийн гүшүүн Iconic мэндчилж байна. Тиймээ бид өмнө Runningghost нэрийн дор байсан бол одооноос нэрээ өөрчлөн та бүхэнтэй мэндчилж байна.



Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй улсын маань нийслэл Улаанбаатар хотод юм бүхэн эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед орчин үеийн залуусыг байлдан дагуулаад буй Parkour - ч хөгжин цэцэглэж буй учир бид ч гэсэн өөрсдийн хүсэл сонирхлоор нэгдэн Монгол улсынхаа Parkour - ын хөгжилтөнд хүч болохын төлөө ZiD бүлгээ байгуулж энэхүү Блогоороо дамжуулан сонирхол нэгт залуусыг өөрсдийн бүлэгт нэгдэж Монгол улсад Parkour - ыг мөн утгаар хөгжүүлэхын төлөө хамтдаа хүчин зүтгэхийг уриалж байнаа!!!

Бидэнтэй нэгдэхийг хүсвэл jo_davaanyam@yahoo.com, iconic_013@yahoo.com эсвэл ulzii_bigii@yahoo.com гэсэн хаягаар холбогдоорой.

1 comment: